ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хан-Уул дүүргийн албан хаагчид утааны эсрэг нэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-18

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн аравдугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагаас 17:00 цаг хүртэл буюу гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 20 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа.

Дүүргийн зорилтот бүлгийн буюу өндөр настан ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 20 өрхүүдийг сонгон өөрсдийн хүчээр савласан шахмал түлшийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар гэрт нь хүргэж өглөө.

Тус сайн үйлсийн аянг Хан-Уул дүүргийн албан хаагчид аравдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх бөгөөд сайн үйлсийн ажлыг эхлүүлэн бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж, талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ.

Хан-Уул дүүрэг дэх “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр өдөрт дунджаар 10 хүн 600-700 шуудай сайжруулсан түлшийг 300 төгрөгөөр савлаж, бэлтгэдэг бөгөөд шахмал түлшийг савлаж, нөөцлөхөд хүн хүч дутмаг байгааг нь тус компанийн зүгээс уламжилсан. Нөөц бүрдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд түлшээр тусламж өгч бусдыгаа уриалан дуудаж байгаад компанийн зүгээс талархал илэрхийлэв.

Эко дүүрэг уриатай Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг хамтдаа тэмцэхийг уриалан дуудаж байна.