ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Автор”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-21

Монгол Улсад жилд дунджаар 4000-4300 хүн хавдраар нас бардаг. Харин өдөр бүр хавдраар 12 хүн нас бардаг гэсэн судалгааг хараад зүрх шимширлээ. Хэлэх үггүй болтлоо нэг хэсэг ширээний ард суув. Энэ бол гуравхан сая хүн амтай манай улсын хувьд үндэсний аюул гэхээс өөр тодорхойлолт олдсонгүй. Та биднийг олон нийтийн сүлжээнд нэгнээ элдэвлэн, бөөрөлхөж,  хэдэн янзын өнцгөөр шүүмжилж, шүлсээ үсчүүлэх зуурд, Өдөртөө л 10 гаруй хүн хавдар гэгч айхтар өвчинтэй тэмцэж, дийлж баралгүй хорвоог орхиж байх юм. Өдөрт хамгийн багадаа л 12 хүн түших тулах цэггүй үлдэж, 20-30 хүүхэд хагацал, өнчрөлийн хатуу зовлонд нэрвэгддэг. Жилээр нь тооцвол  зүрх зүсэм тоо бууж байх юм. Бичихэд ч халагламаар.

Гэвч энэхүү гашуун мэдээтэй зэрэгцэн Эрүүл мэндийн тухай хуулийг төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир санаачилж, батлуулсан сайхан мэдээ дуулдлаа. Хуулийн төсөл батлагдсанаар аймаг, дүүрэг болгонд хорт хавдрын эрт илрүүлгийн төвүүдийг нээн ажиллуулах боломж бүрдэнэ. Мөн эрсдэлт бүлгийн иргэдийг илрүүлэх, оношлох, эрт үеийн эмгэгийг эмчлэх, хянах зэрэг цогц үйлчилгээ хийх боломжтой болжээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарт шинэ орчин, шинэ тогтолцоо бий боллоо. Цаашилбал, өвчлөгчдийн тоо ч буурна. Эмч нарын ажиллах орчин ч сайжрах юм. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, үнэтэй, хүндтэй хөрөнгө оруулалт хийсэн, эрхэм гишүүн та өнөөдрийн дугаарын онцлох хүн байлаа. Та айл бүрт жаргалыг бэлэглэлээ.  Өрх бүр өвдөх өвчингүй, туулах  зовлонгүй байг. 
 

Хамаг бүгдээр хараан зүхэх нэг өдөр байх ч чухал зүйл бүтээсэн бол магтаал урамшууллыг ч өгдөг байх нь зөв. Д.Дамба-Очир гишүүн өнгөрсөн хугацаанд ЖДҮ, замын тендер гэх мэтээр олон болохгүй асуудалд нэр холбогдсон, яригдсан, шүүмжлүүлсэн. Гэхдээ энэ хуулийг өргөн барьж, батлуулж чадсанаар тэр улс төрийн түүхэнд нэгэн том хуулийн автор болон үлдэж байна. Олон мянган хүний талархлыг танд хүргэх нь зөв байх. Улстөрчийн үүргээ биелүүлж, хамгийн их хэрэгтэй хуулийг батлуулсан танд баярлалаа.