ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Alzajeera: Трансжендер иргэний биед халдсан хэрэг нийгмийн хандлагыг өөрчилж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-21

Өнгөрсөн сард үндсэрхэг үзэлт “Босоо хөх Монгол” бүлгэм орон нутгийн нэгэн телевизийн сувагтай хамтарч трансжендер биеэ үнэлэгчийг зочид буудлын өрөөнд хуурч авчирсан хэрэг гарсан. Ул­маар түүнд бие мах бодийн хүчир­хийлэл учруулан за­нал­хийлж, хийдэг ажлаа камерын өмнө үйлдэхийг албаджээ. 

Уг бичлэг нь тухайн өдрийн оройн мэдээгээр цацагдсанаас гадна “Босоо хөх монгол” бүлгэм өөрийн фэйж хуудастаа бэлгийн цөөнх иргэд үндэсний аюулгүй байдалд заналхийлж, бэлгийн замын халдварт өвчин тарааж байна гэх мэт буруутгасан тайлбартайгаар нийтэлсэн аж. Сүүлийн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа ч, Монголд гэй болон трансжендер хүмүүс хүчирхийлэл, дарамт дор амьдарсаар байгаа юм. 2017 онд бэлгийн цөөнхийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагын ажилтнуудад эерэг, зөв ойлголт өгөх зорилготой сургалтууд зохион байгуулагдаж байв.“Өмнө нь монголчууд бэлгийн цөөнх хүмүүсийн эрх, нэр төрийг хүлээн зөвшөөрөх талаар тун хязгаарлагдмал ойлголттой байсан. Харин одоо хүмүүс хангалттай мэдээлэл авч байгаа учраас олон нийтийн ойлголт хавьгүй дээрдсэн” хэмээн социологич Ч.Тамир ярьжээ.

Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг дээр ажиллаж буй албан хаагчдын боловсрол

Өмнө нь цагдаагийн алба хаагч трансжендер эмэгтэйн биед халдаж байсан бөгөөд тухайн үед өөрсдийн байр сууриа хамгаалж үлдэж чадаагүй гэдэг. Үүний дараа буюу 2017 онд Монгол дахь ЛГБТ байгууллагаас ялгаварлан гадуурхах гэмт хэрэг дээр ажилладаг цаг­даа­гийн ажилтан албан хаагчдыг сургалтад хамруулж эхэлсэн. Түүнээс хойш 500 гаруй цаг­даагийн офицер, прокурор, шүүгчдийг сургажээ. Өнөөдөр Монголын цагдаагийн бай­гууллага транжендер хү­мүүс­тэй харьцах тодорхой хэм хэмжээтэй болсон бөгөөд иргэний үнэмлэх дээр бичигдсэн хүйсийг үл харгалзан хүндэтгэж үзэх зохицуулалттай болсон байна. “2017 онтой харьцуулахад гэмт хэргийн мөрдөн бай­цаах хэлтсийн харилцаа сай­жир­сан” хэмээн бэлгийн цөөн­хийн эрхийг хамгаалах төвийн хууль эрхзүйн менежер А.Балдангомбо хэл­лээ. Дээр дурьдсан “Босоо хөх Монгол” бүлгэм трансжендер эмэгтэйд дарамт үзүүлсэн хэргийг хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлтийг Монголын Хүний эрхийн Үндэсний комис­соос цагдаагийн бай­гуул­лагад гаргажээ. Цагдаа­гийн байгууллагаас хэвлэлд мэдээлэхдээ хэргийг ялга­вар­лан гадуурхсан гэх үн­дэс­лэлээр шалгаж буйгаа мэдэгдсэн бөгөөд “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Г.Ганхуягийг саатуулсан аж. Харин бичлэгийг цац­сан телевизийн сувагт ямар нэг арга хэмжээ аваагүй байна. 

Дэмжлэг нэмэгдэж байна

Эл хэргийн дараа олон нийтийн хандлага бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах төвийнхнийг гайхшруулсан байна. Тодруулбал, тус тө­вийн залуусын хөтөл­бө­рийн менежер Кенна хү­мүүс нийгмийн сүлжээнд бэл­гийн цөөнхийг эрхийг хүн­дэт­гэж буйгаа нийтэлж эхэл­сэн талаар ярив. Тэрбээр “Бэл­гийн цөөнхийн эрхийн та­лаар ярих хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж буй нь на­дад анзаарагдсан. Хүмүүс ял­гавар­лан гадуурхалт, гэмт хэр­гийн талаар мэдлэг мэ­дээ­лэл­тэй болсон байна” гэлээ. 2018 оны аравдугаар са­­раас хойш тэрбээр “Mongolian Queer Podcast” подкаст хийж эхэлсэн бөгөөд саяхан гу­­рав дахь цувралаа дуус­га­сан байна. 2014 онд Монголд болсон анхны жаг­­саалд нийтдээ 15 хүн л орол­­цож байсан бол энэ жилийн наймдугаар сард 250 хүн дэмжсэн аж. Нийслэл Улаан­баатард Монголын анх­ны гэй шөнийн клуб ам­рал­тын өдрүүдэд дүүрэн хүн­тэй. Тус клубын эзэн А.Зоригийн хэлж буйгаар хуульд өөрчлөлт орсны дараа цагдаа нар тогтмол хийдэг хяналт шалгалтаа зог­соос­ноор үйлчлүүлэгчид нэмэгд­сэн гэнэ. Уг шөнийн клуб бэлгийн цөөнхийнхөн үйлч­лүүл­дэг цор ганц газар бай­хаа аль хэдийнэ больсон бө­гөөд ижил үйл ажиллагаа явуул­даг дөрвөн ч шөнийн клуб сүү­лийн жилүүдэд нээгдсэн аж. 
Ялгаварлан гадуурхалт

Хэдийгээр шинэ эрүүгийн хууль бэлгийн цөөнх хү­мүүсийг үзэн ядалт, ял­гавар­лан гадуурхалтын шинжтэй гэмт хэргээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа боловч А.Балдангомбо тэд­нийг нийгмийн нэг хэсэг болгохын тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй байгаа тухай дурджээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны тайлангаас харахад бэлгийн цөөнх хүн ажилгүйдэлд өртөх магадлал энгийн хүнээс хоёр дахин илүү байгаа нь батлагдсан байна. Монгол Улсад амьдарч байгаа трансжендэр хүмүүсийн хувьд энэ нөхцөл байдал улам хүндээр тусах болжээ. Тэд улсад нь хийгддэггүй хүйс солиулах мэс заслын ард гарсны дараа л иргэний үнэмлэх дээрх хүйсээ шинэчлэн бичүүлэх боломжтой юм.

Хэрэв албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхээр бол тэд иргэний үнэмлэх дээрх төрөлх хүйсээ зайлшгүй үзүүлэх шаардлагатай болсноор ял­гаварлан гадуурхалтад өр­төхийн эхлэл тавигддаг. Ийнхүү хууль ёсны хөдөлмөр эрхлэхэд асуудалтай тул­гар­даг учир тэд биеэ үнэлэх болж, ингэснээр дарамтад өртөх, баривчлагдах эрсд­лийг өөрсөддөө дууддаг аж. Жишээ татахад, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн дарамт үзүүлсэн эмэгтэйтэй хамт ажиллаж байсан транжсендер бүсгүй С.Марта, гэр бүл нь гадуурхаж гэрээсээ хөөснөөс үүдэн амьдрахын тулд биеэ үнэлэх болсон тухайгаа манай сэтгүүлчид ярьсан юм. “Би өөр ажил хайж үзсэн, супермаркетэд кассчин, зочид буудалд үйлчлэгч, дэлгүүрийн туслах ажилтан гээд л. Маш олон газарт хандаж үзсэн. Миний хүйсийн байдал, гадаад төрх, урт үс, хумс, эмэгтэйлэг байдал ажил олгогчдын хувьд асуудал болж байсан” гэж ярьжээ. Монгол дахь бэлгийн цөөнхийн талаарх нийгмийн ойлголт харьцангуй сайжирч байгаа ч, даван туулах маш олон бэрхшээл байсаар байгаа юм.