ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Осолд өртсөн зургаан хүний биеийн байдал хүнд байна

O.Admin
2019-10-21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн даваа орчимд аравдугаар сарын 19-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын-Эх гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд явж байсан 39 зорчигчтой явсан том оврын автобус онхолдсон байна.

Автобусанд гурван бага насны хүүхэд, 36 том хүн зорчиж явсан бөгөөд ослын талаарх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11.21 цагт иржээ. Алба хаагчид, биеийн байдал маш хүнд 13 хүн, хөнгөн гэмтэлтэй 19, хүнийг дунд оврын автобусаар 13.30 цагт ГССҮТ-д хүргэсэн боловч эмнэлэгт хүрэх замд 36 настай эрэгтэй нас баржээ.

Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бол ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд гурван том хүн, гурван хүүхэд, биеийн байдал нь дунд зэргийн 13 хүн энгийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд энэ ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж буй.