ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Богд ууланд алхаж буй иргэдийг болгоомжтой байхыг санууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-21

Энэ жил самар бага ургаснаас болж өлссөн баавгай уулнаас бууж айлын хотонд орох, савтай айраг хулгайлж уух, мөн айлын гэр тонох зэргээр асуудал үүсгэж буй. Сэлэнгэ аймгийн нутагт гэхэд л уурхайн орчимд байсан аав, хүү хоёр баавгайн дайралтад өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл нийслэл хотын ойролцоо ч баавгай үзэгдэх болсон гэх мэдээлэл өчигдрөөс соошл орчинд цацагдлаа. Нийслэлийн иргэдийн аялж, алхадаг Богд хан уул Их тэнгэрийн амны зүүн урд Зайсангийн амны зүүн урд хэсгээс баавгай явсан ул мөр олдсон бөгөөд Амьтан хамгаалах нийгэмлэгийн зүгээс иргэдийг анхаарал, болгоомжтой аялах, алхахыг сануулжээ.