ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-21

С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хэргийг прокурорт шилжүүлжээ. Хэргийн талаарх  мөрдөн байцаалтыг АТГ-аас хийж дууссан бөгөөд яллах дүгнэлттэйгээр ийнхүү прокурорт шилжүүлсэн байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.