ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгалийн түүхийн музей барих тендерийг цуцлах шийдвэр гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-21

Нурахад бэлэн болж, өдгөө хаалгаа бариад буй Байгалийн түүхийн музейтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж танилцах үеэрээ уг барилгыг нурааж, оронд нь найман давхар “Чингисийн музей” барих шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн билээ.

Гэсэн ч твиттер хуудсанд “элийрэгч” хэмээн танигдсан Ц.Уянга тэргүүтэй хэсэг бүлэг иргэд төрийн гаргасан энэ шийдвэрийг эсэргүүцэж, Байгалийн түүхийн музей бол соёлын өв хэмээн эсэргүүцэл зарлан, суулт хийсэн юм. Тэгвэл өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн гаргасан нэхэмжлэлээр үүссэн соёлын өвийг нураах шийдвэрийн эсрэг шүүх хурал болжээ.

Шүүх хурлаар тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Хуралд БСШУС-ын яам болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагуудаас гурван хүн оролцсон бол нэхэмжлэгч талаас ХҮНам болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон Зон олны нам, ТББ-ын төлөөлөл оролцсон ажээ.