ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ulaanbaatar International Day 2019” өдөрлөг болов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгуулав. Тус өдөрлөгт УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцсон аж. Мөн энэ үеэр харилцан туршлага солилцох зорилгоор  “Монгол Улсын нийслэлийн түүх Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд түүхчид, хотын хөгжлийн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг хийсэн байна.

Тухайлбал, Монголын хот суурины түүхэн уламжлал ба эртний нийслэл Хархорум хотын талаар  Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор У.Эрдэнэбат илтгэл тавьжээ. Мияконожо хотын хөгжлийн бодлого болон хог хаягдлыг боловсруулах талаар Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торү, Чөндүү хот дэлхийд алдартай аялал жуулчлал, үзэсгэлэн худалдааны төв болох сэдвээр Чөндү хотын орлогч дарга Ню Чинбао болон “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр Бангкок хотын Соёл, аялал жуулчлалын хэлтсийн дарга Синг Лимпират нарын илтгэлийг сонссон аж.