ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэ, Увс аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

Өвөлжилтийн бэлтгэл Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 100 хувийн биелэлттэй байна. Харин Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50 хувийн биелэлттэй байгаа аж. Түүнчлэн нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг  өнөөдрийн байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тонн, сүрэл 200 тонн, хүчит тэжээл 27.4 тонн, дарш 3240.7 тонн, давс, хужир шүү 40,0 мянган тонныг нөөцөлсөн нь 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Зарим аймгийн мэдээлэл хараахан гараагүй байгаа юм байна.