ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-18

Энэ сарын 08-ны 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд шумбаж байгаад хоёр хүүхэд живжээ.

Живсэн хоёр хүүхдийг тэр хавийн оршин суугчид татан түргэн тусламж дуудаж, хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хэл дуулгасан байна. Харамсалтай нь 11 настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ амиа алджээ. Харин нэгэнд нь яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа аж. Энэхүү хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.