ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-18

Улсын дээд шүүх СГЗ, олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг энэ сарын 20-нд хянан хэлэлцэхээр болжээ.  Тус шүүхэд шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргасан байна.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх ч шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.