ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намагт шигдсэн эмэгтэйг аварчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-05

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Хорин тав” гэдэг газарт /Төмөр замын гүүрээс баруун зүгт 150 м-т/ намагт тус аймгийн харьяат иргэн Д/20 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ шигдсэн байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 15:46 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 16:05 цагт очиж, 30 минут ажиллан иргэн Д-г эсэн мэнд намгаас гарган ЯТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.