ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аюулт үзэгдлийн улмаас 48.1 тэрбум төгрөгийн хохирол гарчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-06

Он гарсаар улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар нийт  4317 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 187 хүн амь насаа алдаж, 112 хүн гэмтэж бэртэн 26083 толгой мал, амьтан хорогджээ. Үүний улмаас  48.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 27742 хүн, 5256 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1517 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 627  буюу 70 хувиар, эд хөрөнгө 18.5 тэрбум төгрөгөөр буюу  53 хувиар өссөн үзүүлэлттэй байна.