ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалах байр луу авч явжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж, хүүхдээ төрүүлж амжаагүй алдсан гэх бүсгүй  “хамтран амьдрагчийнх нь ах эгч нар өөрийг нь дарамталж, хүчирхийлэгч этгээдийг ял завшуулах гэж байна” хэмээн олон нийтэд хандсан билээ. 

Энэ дагуу хэд хэдэн хэвлэл мэдээлэл бэлтгэсний үр дүнд түүнтэй хамтран амьдарч байсан этгээдийг цагдан хорьсон байдаг.  Гэсэн ч энэ сарын 06-ны өдөр хүчирхийлэгч этгээдийг өөрт нь мэдэгдэхгүйгээр батлан даалтад гаргасан учраас бүсгүй Баянзүрх дүүргийн шүүхийн гадна 70 гарсан аав, ээжийнхээ хамт хоножээ. 

Харин охины аав, ээж хоёр өмгөөлөгч Р.Булгамаад асуудлыг тавьснаар тэрбээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа “70 гарсан аав ээж хоёр нь даралтын эмээ уусаар айж мэгдэн сандарч тэвдэж яваа охиноо бараадан БЗД-ийн шүүхийн гадаа хоноцгоожээ. Хөөрхий дөө. 

Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зовж, “Та эмэгтэй хүн. Охин үрд минь туслаач” гэж аврал эрэх өндөр настай ижий аав, тэдний нулимсаа арчихыг харах тэр мөчид зүрх сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.  Харин өнөөдөр БЗД-ийн шүүгчийн 289 тоот захирамжинд хохирогчийн хууль ёсны эрх ашиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-т заасан “Хохирогчийн эдэлбэл зохих эрхээ эдлээгүй” энэ үйл баримт нь тус хуулийг ноцтой зөрчсөн байна гэсэн үндэслэлээр Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Шүүхээс үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Энд нэг зүйлийг жич дурдахад, ЦХТСАХ авах хурал болоогүй бөгөөд шүүхээс прокурорын саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж 6-ны өдөр шийдсэн байна. 

Ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнийг үйлчлүүлэгч маань цочрон давчидсандаа болсон уу, буруу ойлгож олон нийтэд жаахан ташаа ойлголт өгсөн байжээ. Аргагүй дээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүний сэтгэл санаа маш хүнд болсон байдаг.

Харин маргааш Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж, эхнэрийхээ амь насанд халдахыг завдсан иргэн Т-д шинээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай холбоотой хурал болно. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу Хохирогчийг хамгаалалтанд авах хүсэлтийг гаргасны дагуу мөрдөгч прокурорын зүгээс Хамгаалах байр луу авч явлаа” хэмээн бичжээ.