ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Фото: "Эх орон дуудаж байна" жагсаал төв талбайд болж байна

Т.САНДАГ-ОЧИР
2019-11-08

Хошууч генерал Б.Баярмагнай, АИХ-ын депутат, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц, тэмцэгч Ц.Мөнхбаяр, “Босоо хөх Монгол” бүлгэм, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, тоймч Ш.Гантулга нарын хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.11.08/-ны өдөр “Эх орон дуудаж байна” нэртэй үндэсний хэмжээний жагсаалыг зохион байгууллаа.

Энэхүү жагсаалыг өчигдөр зохион байгуулахаар зар тараасан байсан ч НЗДТГ-аас нэг өдөр хойшлуулах албан бичгийг тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Баярмагнайд хүргүүлсэн байдаг. Гэсэн ч бухимдсан иргэд өчигдөр СТӨ-ний өмнө цуглаж үгээ хэлээд тарсан билээ. Жагсагчид өнөөдөр Төв талбайгаас гадна Төрийн ордныг мөн тойрсон бөгөөд үүнээс болж, Төрийн ордонд хамгаалалт тавьж, дотор байгаа иргэдийг гаргахгүй байсан юм. Жагсаалд 21 аймаг, 330 сумаас иргэд ирж оролцож байгаа ажээ. Жагсаалаас хийсэн фото сурвалжилгыг уншигч танд хүргэе.