ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нигер улсын иргэдэд холбогдох шүүх хурлыг ирэх сар хүртэл хойшлуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байдаг.  

Улмаар өнөөдөр 13.30 цагт шүүх хурлыг шүүхээр товлосон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авчээ. Харин тухайн иргэний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн гуравдахь нь "Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.

Харин 20.7 дугаар зүйлийн хоёрт "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн тус тус заажээ.