ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цайны үйлдвэрлэсэн хугацааг засварлан худалдаалж байжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-09

"Ахмадын баярын бэлгэнд “Хугацаа дууссан, хуурамч шошго наасан “Хөсөг” цай тараасан” гэх гомдлын дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр  “Gimex” ХХК-ийн 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр үйлдвэрлэсэн “Хөсөг” цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019 оны  нэгдүгээр сарын 10-нд үйлдвэрлэсэн гэсэн бичилт үйлдсэн нь тогтоогдсон тул буцаан татан авалт хийж байна.

 Түүнчлэн худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цайнд хяналт шалгалт хийж өчигдөр /2019.11.08/  14 аж ахуй нэгж, иргэний худалдаалж буй “Дугуй булант”, “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аяга”, “Шар тостой гүрж ногоон цай”, “Сартагтайн цай”, “Пакеттай цай”, “Сутай цай” зэрэг нэрийн хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй нийт 332 цайг буцаан татан авалт хийлгүүлж, хураан авчээ. Тэдгээр компаниудыг Зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.