ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

400 сая төгрөг залилсан хосыг шалгаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-09

Дархан-Уул аймагт их хэмжээний мөнгөний өрөнд орсон хос, гэртээ гэрээслэл бичээд сураггүй алга болсон ч хоёр хоногийн дараа цагдаагийнханд баривчлагдсан байдаг. Дээрх хэрэг өнгөрсөн аравдугаар сарын сарын 17-ны өдөр гарсан бөгөөд тэд  Дархан-Уул аймгийн 70 орчим иргэнээс нийт 400 орчим сая төгрөг залилж авсан байжээ.

Ингэхдээ юань арилжиж дундаас нь ашиг олдог байсан гэх ба нэг иргэнээс авсан мөнгийг нөгөө иргэн зээлдэх замаар их хэмжээний мөнгө алдсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэднийг өдгөө Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад  сураггүй алга болсон иргэний төрсөн ах нь мэдээлэл өгөхдөө “16-ны өдрийн 23.00 цаг орчимд гэрт нь ороход гэртээ гэрээслэл үлдээгээд автомашинаа унаад алга болсон байсан” гэж мэдүүлсэн байдаг.