ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгын дээвэр дээр гал түлсэн иргэнийг торгожээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-09

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 222" хорооллын барилгын талбай дээр гал түлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр  шөнө хүйтэн хоносон учраас барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ.