ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадал 50 МВт-аар нэмэгдэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцжээ. 

Зүүн бүсэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийг даган өсч байгаа эрчим хүчний хэрэглээг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч хангаж чадахгүй байгаа аж. Эрчим хүчний хангамжаас шалтгаалж зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүй байгаа юм байна.

1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрчээ. Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ийнхүү эхэлж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Станцыг 18 сарын хугацаанд багтан өргөтгөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм.