ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобус баазын харуулын пост түүхий нүүрс хэрэглэж байжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтаар өчигдөр түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илэрсэн аж.  Түүхий нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар  хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байсныг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг,  Хан-Уул дүүргийн 14 дүгээр  хороо Зуун модны замд иргэн О  75 кг сайжруулсан түлшийг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн ажээ.