ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөсний баяр хоёрдугаар сарын 28-нд болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-16

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-нд “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулдаг. Гэтэл тасралтгүй 16 жилийн хугацаанд тогтмол өдрүүдэд зохион байгуулж ирсэн мөсний баярыг ирэх жилийн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргажээ.“Хөх сувд” мөсний баярыг анх санаачлан зохион байгуулж байсан Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Д.Батнасангаас энэ талаар тодруулахад “Анх мөсний баярыг 2003 оноос хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлан зохион байгуулж, өдгөө тасралтгүй 16 жил зохион байгуулж байна. Уг баярын хугацааг 2007 оноос тогтмол болгож, аяллын компаниуд хөтөлбөртөө оруулж ирсэн. Цагаан сарын баяр малчдын хувьд чухал баяр учраас давхцуулахгүйн тулд гуравдугаар сарын 2, 3-нд гэж товлосон. Хөвсгөл аймгийн удирдлагуудын зүгээс шинэ Засаг дарга томилогдож, ийм захирамж гаргасан гэдэг тайлбарыг өгсөн. Мөн 15 хүнтэй групп жуулчин аль хэдийнэ захиалгаа баталгаажуулчихсан байхад ийм шийдвэр гаргасан! Монголын аялал жуулчлалын холбооноос арга хэмжээ авч, салбар яаманд албан бичиг өгсөн. Салбарын сайд Н.Цэрэнбатын мөсний баярын хугацааг өөрчлөхгүй гэдгийг хэлсэн юм билээ” гэв.