ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Амархүү давж заалдах хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-16

СТА, Дуучин Б.Амархүүд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан юм.  Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн аж. Одоогоо шийтгэх тогтоолтойгоо танилцсан ч давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлээгүй байгаа бөгөөд хуульд зааснаар Б.Амархүү болон өмгөөлөгч нар нь  энэ сарын 26-наас өмнө давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлэх боломжтой аж.