ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баавгайн хөдөлгөөнийг дроноор хянаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-16

Хэнтийн аймгийн Батширээт суманд намрын хугацаанд Онон, Хурх, Барх багуудад баавгай айлын хот руу дайрах, гэр орныг нь  сүйтгэсэн 42 тохиолдол гарчээ.Тиймээс зарим айл машиндаа унтах болсон аж. Мөн Онон голын ай савд өвөлжиж буй иргэдийн хэд хэдэн тооны малыг бэлчээрт нь барьж иджээ. Тиймээс хүний амь насанд онц аюултай нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлж дөрвөн баавгайг устгасан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Мөн баавгайн хөдөлгөөнийг дроноор хянах болжээ. Тус аймгийн хөвчийн сумдад энэ намар  баавгайн дайралтаас болж үүссэн хохирол 60 орчим сая төгрөг болоод байгаа аж.