ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЕБС-ийн сурагчдад ногоон паспорт олгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-19

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Беранардино Ригаццони, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Франзиска Фрайбургхаус нарыг хүлээн авч уулзсан аж.

Уулзалтаар гар аргаар олборлох бичил уурхай, Тогтвортой хөгжлийн боловсрол, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежмент, Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах, Ногоон алт, малын эрүүл мэнд төслүүд болон Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааны талаар санал солилцсон байна. ЕБС-ийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох Ногоон паспортыг Элчин сайд Беранардино Ригаццонид гардуулсан ажээ.