ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны агуулах, зоорь барихад бага хүүтэй зээл олгох санал гаргав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-19

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим заалтыг өөрчлөн найруулах саналаа уламжлахаар тогтов.

Тухайлбал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад олгох бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаатай олгохоор өөрчлөн найруулах санал гаргажээ.

Мөн орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг санал болгов.