ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Холерийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-19

Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон Монгол Улсын нэг иргэн холер буюу гэдэсний халдварт өвчнөөр өвдөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан билээ.

Тиймээс тухайн иргэнтэй хамт тус улс руу зорчсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн талаар бид өмнө нь мэдээлэл хүргэж байсан билээ.  

Дээрх хүмүүст 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм. Тэгвэл өнөөдөр 12:00 цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргажээ.