ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн эрхийн өдрөөр жолооч нар гэрлээ асаана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-19

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн “Дэлхийн Хүүхдийн Өдөр” болгон тэмдэглэж байхаар тус байгууллагын “Хүүхдийн Сан”-гаас уриалжээ. Энэ дагуу энэхүү тэмдэглэлт өдөрт дэлхийн 130 гаруй орон нэгдсэн бөгөөд Монгол Улс ч 2017 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн түүхтэй аж.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. Тэгвэл маргааш буюу энэ сарын 20-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас “Гэрлээ асаах” уриалга гаргав.

Тодруулбал, энэ өдөр хүн бүр хүүхдийн төлөө үүрэг хүлээдэг гэдгээ илэрхийлэн замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүхэн автомашины гэрлээ асааж, хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг тус газраас уриалсан бөгөөд жолооч нар ч талархан хүлээж авсан байна. Мөн хүүхдэд зам тавьж өгөх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ч нийт жолооч нартай уриалж байна.