ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-20

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.  Тодруулбал, тус сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцгийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй  байсан аж.

Энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан  байна. Түүгээр ч үл барам бүтээгдэхүүнээс хүүхдэд хордсон  шинж тэмдэг хүртэл илэрч байжээ.

Тиймээс дээрх үйл явдалтай холбогдуулан худал мэдүүлэг өгсөн хэмээн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа багш нарыг халах шийдвэр гаргасан ажээ. Харин багш нарын зүгээс  Д.Цогзолмаатай цаашид хамтран ажиллах боломжгүй гэсэн үүднээс ажлаас гарах өргөдлөө өгсөн байна.