ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цэнхэр үст" Э.Цэрэн бусдыг гүтгэсэн нь тогтоогджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-20

Соошл орчинд ямар ч хамаагүй сэдвээр “солиорч” олны анхааралд өртдөг хүн бол өөрийгөө “Цэнхэр үст” хэмээн нэрлэсэн Э.Цэрэн гэх эмэгтэй юм. Анхлан, МҮҮН-ий шашны талаар ярьж гарч ирснээс хойш олон ч асуудлаар дуулиан тарих гэж оролдож, бүр төрсөн хүүтэйгээ хүртэл маргалдаж шүүх, цагдаагийн хаалга татсан нь худлаа биш билээ. Тэгвэл Э.Цэрэн ээлжит нэгэн сенсааци дэлгэхдээ Загвар өмсөгч байсан Ч.Чамин-Эрдэний үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын том хүү Н.Мөнгөншагай хамаатай гэх мэдээллийг соошлд тавьсан байдаг.

Тэрбээр, "Ч.Чамин-Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Н.Мөнгөншагай аравдугаар давхарт уулзахаар орсныг харсан цор ганц гэрч Г. Улсболд 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 00-ын өрөөндөө нас барсан байдалтай олджээ. Тэрээр 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр 11 давхарт найзынхаа 00 өрөөнд байхад нь доод айлын 00-д хүчирхийллийн чимээ сонссон байгаа юм. Үүнийгээ талийгаачийн ахад гэрчилсэн. “Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм” гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон.

Тамхи татахаар өмнө нь гарахдаа Н.Мөнгөншагайг гурван өөр залуугийн хамт вискитэй 10 давхар луу шатаар явж орохыг харснаа ярьсан” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч талийгаач залуу нь Монголд биш ОХУ-д явж байхдаа амиа алдсан талаар Скаутын холбооноос мэдээлэл гаргаж, энэ мэдээлэл нь худлаа болох нь тогтоогдсон билээ. Тэгвэл хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн Н.Мөнгөншагай Э.Цэрэнг шүүхэд өгсөн бөгөөд, өнөөдөр энэ хэргийн шүүх хурал болжээ.

Энэ талаар Нямтайширын Цэлмүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр боллоо. Н.Мөнгөншагай хэрэгт холбоогүй ба үндэслэлгүйгээр гүтгэгдсэн нь тогтоогдлоо. Энэхүү хурал нь нэр төрөө гутаалган доромжлуулсан олон охид хөвгүүдэд шүүхийг журмаар асуудлыг шийдэж болдог жишгийг харууллаа” хэмээжээ.