ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийг прокурорт буцаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-22

2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн нутагт зам тээврийн осол гарч нэг гэр бүлийн 7 хүн нас барсан харамсалтай явдал болсон. Уг ослыг гаргасан гэх Ө.Цэцэгшагдарт холбогдох шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан байна.

Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2  дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.