ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

10-12 насны хөвгүүд бусдын машиныг хулгайлж зугтдаг байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-05

Өнөөдөр 15:00 цагийн үед 10-12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны албан хаагч илрүүлжээ.

Энэ талаар “Тээврийн хэрэгсэл болон таван хүүхдийг манай албан дээр авчирч байгаа. Тээврийн хэрэгслийг журамлаж, хүүхдүүдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгнө” гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тэгвэл шалгалтын явцад эдгээр хүүхдүүд нь бусдыг автомашинд түлхүүр тааруулдаг, эсвэл асаалттай байсан машиныг унаж зугтдаг байсныг илрүүлсэн аж. 

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслийг хэдэн настайгаас жолоодож болох талаар болон осол гарвал ямар хор хөнөөлтэйг хэлж өгч, ойлгуулж байхыг зөвлөж байна.