ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон тооны хятад иргэдийн паспортыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу энэ сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь олон тооны гадаад иргэдийн паспортыг гаалийн бүсээр нэвтрүүлэхийг завджээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна. 

Улмаар, тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдэгдлээ.