ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүргийн гурван өрхөд стандартын шаардлага хангасан зуух, яндан бэлэглэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өнгөрөгч аравдугаар сараас эхлэн 24 цагийн штаб байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн энэ хүрээнд дүүргийн хэлтэс, албадууд тус бүр нэг хороог хариуцан ажиллаж байгаа юм. Хэлтсүүд хариуцсан хороодынхоо айл өрхүүдэд санамж, танилцуулах материал тарааж, хяналт тавьж ажилласан.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон санаачлага гарган өөрийн хариуцаж буй гуравдугаар хорооны амжиргааны түвшин доогуур зуух, пийшин нь муудсан гурван айлд сайжруулсан шахмал түлш түлэх зориулалт бүхий зуух яндан бэлэглэлээ.

Дүүргийн төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилчид болон Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон өөрсдийн санаачлагаар хандив цуглуулан энэ ажлыг зохион байгуулсан байна.