ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах “Түр хороо” байгуулав

O.Admin
2019-12-06

МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар өнгөрөгч есдүгээр сард сэтгүүлчдийн үнэлэмж буурсан, сэтгүүлчдэд итгэх уншигч, үзэгч, сонсогчдын итгэл алдарсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан энэ үед сэтгүүлчдийн толгой байгууллага ажлаа зохих ёсоор хийхгүй байгаад бухимдлаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр, МСНЭ-ийн үйл ажиллагааг шүүмжилж Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг ажлаа өгөхийг шаардсан юм. Улмаар, Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах санаачилга гаргаж “Түр зөвлөл” байгуулах талаараа мэдээлж байлаа. Энэхүү санаачилгад 600 орчим сэтгүүлч, 10 гаруй томоохон редакциуд нэгдээд байгааг мэдэгдэж байлаа.

Тэгвэл өчигдөр сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулахыг дэмжив. Эрүүл сэтгүүл зүйн төлөөх хөдөлгөөнийхөн болон салбарын бодлого тодорхойлогч томоохон мэргэжлийн холбоод, сэтгүүлчид нэгдэн Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах Түр хороог салбар бүрийн оролцоог хангаж, 21 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Түр хорооны анхдугаар хуралдаанаар сэтгүүл зүйн суурь зарчим алдагдсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан, шантаажны сэтгүүл зүй цэцэглэж, МСНЭ хэт улстөржих болсон энэ цаг үед Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах, салбарын асуудлаа нээлттэй ил тод ярилцах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар Онц их хурал хуралдуулах бэлтгэж ажлыг ханган ажиллахаар болжээ. Сэтгүүлчдийн онц их хурал нь хэн нэгэн хүний албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэл биш салбарын оршин байхуйн тухай асуудал юм гэдэгт Түр хорооны гишүүд байр сууриа нэгтгэжээ. Түр хорооны дараагийн хуралдаанаар Онц их хурлын товыг зарлах юм байна.

М.Даваа