ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авлигын тухай мэдээлдэг хэвлэлээр “Монголын мэдээ” сониныг нэрлэжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-09

Өнөөдөр Авлигын эсрэг өдөр тохиож байна. Энэ хүрээнд авлигын хэргийг ил тод болгож олон нийтэд хүргэж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг танилцууллаа.  

 Тухайлбал, "Авлигын талаар мэдээлэл ил болгож бичдэг аль сонин, хэвлэлийг та хамгийн их уншдаг вэ" хэмээх асуултад, судалгаанд оролцогчдын 6.3 хувь нь “Өдрийн сонин”, 2.7 хувь нь “Ноцтой мэдээ”,  2.7 хувь нь “Зууны мэдээ”, 1.3 хувь нь “Өнөөдөр” гэж хариулсан бол 0.9 хувь нь “Монголын мэдээ” сонин гэжээ. Ингэснээр “Монголын мэдээ” сонин авлигын хэргийг ил болгож бичсэнээр нийт сонин, хэвлэлийн тавдугаарт эрэмблэгдэж буй аж.

Энэ талаар Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны тайланг энэ сарын 6-ны өдөр танилцуулав. Тус судалгааны хүрээнд авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөллийг тогтоох асуулгад нийт судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь "Манай улсад авлига түгээмэл үзэгдэл болсон" гэдэгт санал нийлжээ.

2006 оны гуравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл "Сант Марал" Сангийн судалгааны баг 19 удаагийн санал асуулга явуулж, 17 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод 20,022 хүнтэй ярилцлага хийжээ. Зөвхөн 2019 оны судалгаанд 1500 хүнийг хамруулсан байна.