ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автозам ашигласны төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

Хотын дарга С.Амарсайхан Зам ашигласны тѳлбѳрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах санал гаргаж, зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр нь үлдээх саналыг НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Харин Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгөөд байгаа билээ. Мөн хэсэг иргэн авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан юм.

Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ. Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм.