ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам  зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТ-д амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцов. 

Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi”  зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат  болон БНСУ-ын “CHO SUN”  брэндийн электродууд  дээр ажилласнаараа онцлогтой байв.  

Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулвал: 

Цахилгаан гагнуур / 74 гагнуурчин / 

1. Х.Бямбажав “MCS”  ХХК
2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК

Хагас автомат / 37 гагнуурчин /

1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
2. М.Ганхуяг “ДЦС-3”  ТӨХК
3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК

Аргон гагнуур / 39 гагнуурчин /

1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК

Хийц эцсийн бүтээгдэхүүн  / 15 гагнуурчин /

1.  Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
2.  Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
3.  Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК  

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь  47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг  300.000-900.000 төгрөгийн шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020”  тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Шүүгчдийн зүгээс гагнуурчдын ялангуяа залуучуудын ур чадвар ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо. 

ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.