ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн мисс тэмцээнийг М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгээр нээхээр болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-13

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британи улсын Лондон хотноо  энэ сарын 14-нд болно. Тус тэмцээний сүүлийн шатны үйл ажиллагааг эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгийн хэсгээр нээх аж.

Энэ талаар М.Цэвэлмаа “Дэлхийн миссийн тэмцээнийг эмчийн цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг нэр төрийн хэрэг” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Бусад орны зохион байгуулагчид, гэр бүлийнхэн гээд олон хүмүүс ирсэн байна. Лондонд байгаа Монголчууд минь боломжтой бол ирж дэмжээрэй” гэж уриалж хэмээн бичжээ.

Монголын мисс М.Цэвэлмаа их эмч мэргэжилтэй бөгөөд  түүний хүмүүнлэгийн төсөл Монгол улсын түүхэнд анх удаа дэлхийн мисс тэмцээний Зорилго бүхий гоо сайхан номинацын шилдэг аравт шалгарсан юм.