ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дипломат Б.Баттүшигийн iPhone XS гар утасны мэдээллийг шалгана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Германы “Tag24.de” сайтад өчигдөр Монголын дипломат ажилтан Б.Баттүшигтэй холбоотой мэдээлэл тавигдав. Тодруулбал, жолооч С.Эрдэнэбаярын хамт дипломат дугаартай автомашинд 70 кг геройн тээвэрлэж явсан Б.Баттүшигт холбогдох шүүх хурал Дрезден хотноо өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн билээ. 

Түүний өмгөөлөгч нь шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаж, “Миний үйлчлүүлэгч тагнуулын байгууллагатай холбоотой нууц мэдээлэл задлах учраас шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаж байна. Энэ мэдээллийг задруулсан тохиолдолд түүнд эх орон нь илүү хүнд ял онооно” хэмээн мэдүүлж байжээ. Гэвч тус улсын шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн ч өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж, түүний гар утсыг шинжилж үзэхээр болсон талаар шинэ мэдээлэл өчигдөр тавив. 

Дипломат Б.Баттүшиг нь iPhone XS гар утастай бөгөөд түүний гар утасны түгжээг нээж чаджээ. Улмаар утасны мэдээллийг шалгаж, хар тамхины ямар бүлэглэлтэй холбоотой байсан, өөрийнх нь болон өмгөөлөгчийнх нь хэлээд байгаа шиг тусгай тагнуулын үйл ажиллагаа явуулж, мэдээлэл дамжуулж байсан уу гэдгийг илрүүлэх юм байна. Тус сайтад өгүүлсэнчлэн, Б.Баттүшиг дипломат ажилтан гэдгээрээ халхавчлан хэргээс мултрах гэж байна уу хэмээн хардсан байх бөгөөд “Их хэмжээний хар тамхийг хилээр гаргаж болох эсэхийг туршиж явсан” хэмээн мэдүүлсэн талаар бичиж байгаа юм.