ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчид даваа гарагаас хичээллэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-18

Сурагчдын амралтын хугацаа дуусч,  нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт хичээлдээ орно. Хуваарийн дагуу энэ сарын 13-ны өдөр сурагчдын хичээл  орох байсан. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлсэн билээ.

Тухайлбал, Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу ийнхүү амралтыг сунгах шийдвэр гаргаж байсан юм.