ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мянгат малчин саахалтынхаа 20 орчим богийг хулгайлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-18

Он гарснаас хойш малын хулгайн томоохон хэргүүдийг илрүүлж, гэмт этгээдүүдийг саатуулах ажлыг цагдаагийн байгууллага эрчимтэй хийж байна. Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг дахин гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын малчин Б саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж, төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг нь бусдад зарах гэж яваад цагдаагийнханд баригдсан байна. Малчин Б нь өөрөө  1000 орчим малтай хүн байсан  бөгөөд түүний хэргийг Төв аймгийн  цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Малын хулгайчид ногдуулах ялын бодлого суларснаас 2019 онд 1000 гаруй удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. Иймээс УИХ-аас ялын бодлогыг чангатгаж, өнчин ишиг хулгайлсан ч хоригдох ялтай байхаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан юм.