ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эко” цахилгаан автобус туршилтаар явж эхэллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-20

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ.

Монгол инженерүүд монгол стандартад нийцүүлж, техникийн туршилтыг хийсэн уг автобус нь 36 хүний суудалтай, 12 метрийн урттай юм байна.

Эдгээр туршилтын автобус нь дулаан оронд ашиглагдаж байсан учраас манай орны уур амьсгалд таарахгүй, тосны асуудал үүсэж байсан талаар мэргэжилтнүүд хэлж байсан ч үүнийг шийдвэрлэж чаджээ.

Автобуснуудыг зориулалтын цэгээс 8-15 минутад бүрэн цэнэглэх боломжтой бөгөөд цэнэг нь -50-аас +60 градуст өндөр хүчдэлээ хадгалах чадалтай аж. Уг цахилгаан автобус нь дулааны улиралд 200 километр явах чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршин үнэлгээ өгөх юм байна.