ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Угаарын хий мэдрэгчийг Сонгинохайрхан дүүргийн хороодод тарааж эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж байгаа билээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн тухайд угаар мэдрэгчийг өнгөрсөн долоо хоногоос тарааж эхэлжээ. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар Нийслэлээс 24 мянга гаруй угаар мэдрэгч ирээд байгаа аж.

Үүний эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгчийг 20, 24, 25, 27, 32, 37 дугаар хороодод тус тус тарааж, суурилуулах болон хэрхэн ажиллуулах талаар мэдээллийг өнгөрөгч долоо хоногт өгсөн байна. 

 Харин өнөөдрөөс хоёрдугаар ээлжийн 17 мянга гаруй угаар мэдрэгчийг 1-8 хороод болон 26 дугаар хороонд дүүргийн төр захиргааны байгууллагын 200 гаруй албан хаагчид тарааж эхлээд байгаа аж. Тус угаарын хий мэдрэгч нь шар, улаан, ногоон гэсэн гэрэлтэй бөгөөд ногоон асаж байвал "хэвийн", шар асаж байвал төхөөрөмжид ямар нэг "алдаа, гэмтэл" гарсан, улаан асаж байвал угаарын хий гэр, байшинд тархсан гэж үзэх юм байна.

Иргэн та угаарын хий мэдрэгчийг унтлагын өрөөндөө байршуулах нь чухал бөгөөд тасралтгүй дуугарч эхэлсэн тохиолдолд түргэн дуудах, гэр, байшиндаа салхи оруулах зэргээр болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах нь зөв юм байна.