ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай улсад коронавирусын тохиолдол гараагүй гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-23

БНХАУ-д дэгдэж буй шинэ төрлийн коронавирусын талаар Эрүүл мэндийн яам өдөр бүр 11:00 цагт цаг үеийн мэдээлэл өгөхөөр боллоо . Өнөөдөр цахим орчинд Замын-үүдийн боомтоор тус вирусын сэжигтэй хоёр хүн орж ирсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад, “Цахимаар явж буй зарим мэдээлэл худлаа. Эрээн-Улаанбаатарын автобусаар зургаан настай, эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Хилийн хяналтыг сайржуулсан арга хэмжээ авсан. Шинжилгээний сорьцын хариу маргааш гарна. Ээж охин хоёр БНХАУ-ын /Өвөрмонгол/ иргэн учраас хил хаахаас өмнө буцна.Нэгэнт хүмүүс халуурсан учраас тодорхой хэмжээгээр өвчин гарсан орноос зорчиж ирсэн хүмүүсийн халууныг үзээд шинж тэмдэггүй хүмүүсийг нэвтрүүлнэ. 500 гаруй тохиолдол бүртгэгдээд байхад эндэгдэл бага байгаа нь эрсдэл бага байгааг харуулж байна. Хилийн хяналт харьцангуй сайн байгаа учраас халуурсан иргэдийг шинжилж байгаа" гэлээ.