ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх долоо хоногт манай улс оношлууртай болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-25

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр хэлэхдээ,  "Коронавирусын халдварын тохиолдолд ДЭМБ-аас эмнэлгийн тусламжаар хангахыг зөвлөж байгаа. Дэлхий дахинд өчигдөр 10:40 цагт шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол 844, нас барсан тохиолдол 17 байсан бол яг одоо халдварын тохиолдол 897, нас барсан тохиолдол 26 болж нэмэгдсэн байна. Бид халдварын тохиолдол орж ирвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна. Манай улсад Одоогоор уг өвчний халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой. Мөн манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусыг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй. 21 вирусын аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм" гэлээ.

Мөн ДЭМБ-тай ЭМЯ байнга холбоотой ажиллаж байгаа гэлээ.