ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэмтэд шинэ коронавирусийн гэрэл зургийг анх удаа үзүүллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-25

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн анхны өндөр нарийвчлалтай гэрэл зургийг өчигдөр Хятадын Шинжлэх Ухааны Академийн Микробиологийн Хүрээлэнгээс дэлхий нийтэд үзүүлжээ.

Шинжлэх ухаанд 2019-nCoV гэж нэрлэж байгаа шинэ төрлийн вирус нь өмнө нь тархаж байсан MERS-CoV (Middle East Respiratory Syndrome) болон SARS-CoV (Severe Acute Respiratory Syndrome) вирусуудтай ойр төрлийнх болохыг тогтоогоод байгаа юм.

Шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэгт энгийн ханиад томууныхаас эхлээд уушгины хурц үрэвслийн үед илэрдэг шинжүүд хүртэл багтаж байна.

Хятадын эрх баригчид халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоохын тулд шинэ коронавирусийн талаар бүх мэдээллийг багтаасан дэлхий дахинд нээлттэй дата платформыг бий болгожээ.

Эх сурвалж: Russia Today