ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Exclusive брэнд өөрийн үйлдвэрийн амны хаалтаа үнэгүй тараана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-26

Коронавирусын дэгдэлттэй холбогдуулан эмийн сангуудад амны хаалт буюу маск ховордож, эрэлттэй байгаа юм.  Тэгвэл Exclusive брэнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд маск үйлдвэрлэн иргэдэд үнэгүй тараахаар болжээ.Энэ тухай тус брэндийн цахим хуудастаа мэдээлэхдээ “#Үндэсний_үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч та бүхэндээ зориулж #exclusive-с худалдан авалт хийсэн хэрэглэгч танд 100% хөвөн даавуун нягтаршил сайтай материалыг давхарлаж хийсэн #амны_хаалт -г #үнэгүй дагалдуулж өгөх болно...

Энэхүү маск нь дэлхийд гараад байгаа шинэ короновирус-с хамгаалахгүй ч яг одоогийн нөхцөлд гараад байгаа ханиад томуунаас хамгаалж чадна, хоолойгоор салхи авч даарахаас урьдчилан сэргийлнэ ингэснээр хоолойгоо өвтгөхгүй байх боломжтой. Мөн цэр нус шүлс хаялт нийлт эрс татарч багасна...

Хэрэглэх заавар: Энэхүү маск нь 1 удаагийн хэрэглээ биш, орой бүр бактери арилгадаг савангаар угааж хэрэглэнэ. 3-7 хоногт нэг удаа буцалгаж ариутгах, ингэснээр нян бактөрийг сайтар устгана” гэжээ.