ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ:13 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-29

Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 5974 хүрч, нас барсан хүний тоо 132 болжээ. Харин сэжигтэй тохиолдол 9239-д хүрсэн бол сэхээн амьдруулах тасагт 974 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин 103 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. БНХАУ-аас гадна дэлхийн 16 оронд нийт 56 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй бөгөөд нийт 30 хүнд тандалт хийж, 13 хүнийг тусгаарласан байгаа юм байна. Хэнтий аймгаас өндөр халуурч ирээд нас барсан хүүхдийн шинжилгээний хариу сөрөг буюу короновирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Өчигдөр Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн ч Монголын иргэнээс бус цуг явсан Хятад иргэнээс илэрсэн гэдгийг Австралийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн юм. Энэ талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч хэлэхдээ “Австрали олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага өчигдөр Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн хэмээн мэдээлсэн. Үүнээс  гурван цагийн дараа тус байгууллага энэ мэдээллийг залруулж, Монголын иргэнээс халдвар илрээгүй харин халдвартай иргэнтай ойр хавьталтай байсан гэдгийг мэдээлсэн” гэв.