ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вирусын халдвараар нас барсан хүний тоо 170-д хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-30

Шинэ төрлийн коронавирус буюу “2019-nCoV”-ийн халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 7783-д хүрч, нас барсан хүний тоо 170-д хүрчээ. Дэлхийн улс орнууд ч иргэдээ Уханиас татан авсаар байна. Тухайлбал, өчигдөр Япон улс 206, АНУ 240 иргэнээ аваад байгаа бол өнөөдөр Их Британи, Австрали улс иргэдээ авахаар төлөвлөж байгаа аж. Мөн Герман 90, Турк улс 32 иргэнээ авахаар төлөвлөөд байна. Монгол Улсын тухайд мөн л тус улсад байгаа 31 иргэнээ авах хүсэлт гаргасан ч одоогоор манай талд албан ёсоор хариу өгөөгүй байгаа аж. Монголын иргэний агаарын тээврийн компани болох МИАТ-ийн тусгай үүргийн онгоц зөвшөөрөл ирсэн даруйд нисэхэд бэлэн болоод байгаа аж.

Иргэдээ татан авч байгаа эдгээр орнууд тэдгээр иргэдийг нутагтаа 10-14 хүртэл хоног хөл хорионд байлгаж, хяналт тавина гэж мэдэгдэж байна. Тухайлбал, АНУ-ын тухайд Сан Франциско хотод тусгайлан эмнэлэгт 14 хоног байрлуулж, өвчний шинж тэмдэг илрэхгүй бол гэрт нь явуулах аж. Мөн тэдэнд зориул тусгай ус, хоол хүнс зэргийг хүргэж байгаа гэлээ.

Үүнээс гадна улс орнууд Хятад улс руу хийх нислэгүүдээ цуцалж, зарим нь Хятадаас жуулчин авахыг ч хязгаарлаж эхэлжээ. Ирэх долоо хоног гэхэд улс орнууд Хятад улс руу хийдэг агаарын нислэг, хурдан галт тэрэгний үйлчилгээгээ зогсоож Хятад улс халдварт өвчний улмаас тусгаарлагдах бололтой. Харин 133 иргэн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бол 1200 орчим хүний биеийн байдал муу байгаа аж. Хятадын Хубэй мужийн хэмжээнд хөл хориог дахин сунгаж, хоёрдугаар сарын 13-ныг хүртэл албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг мөн зогсоожээ.